5 га бүхий ногоон байгууламжийн төсөл эхлүүлэв. /2023.10.07/

2/26/20241 мин унших

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЗДТГ болон нутгийн уугууль иргэдтэй хамтран 5 га ногоон байгууламж бүхий цэцэрлэгжүүлэлтийн төслийг эхлүүллээ. Тус байгууламж нь нутгийн иргэдийн санаачлагаар Смарт Ай Ди Би Эм Групп компаний санхүүжилтээр цөлжилттэй тэмцэж, нутгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгохоор эхлүүлж буй төсөл юм.

Смарт Ай Ди Би Эм Групп компаний зүгээс худалдан авалт хийсэн бүтээгдэхүүн бүрийн тодорхой хувь энэхүү төслийг санхүүжүүлж цаашид хэрэглэгчдийг энэхүү төсөлдөө хамруулан эх дэлхийдээ мод тарьж бодит хувь нэмэр оруулахыг уриалсан, өөрсдийн модтой болж эргэх холбоотой хамтран ажиллах зорилгоор хийгдээд байгаа төсөл юм.